OЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН АВТЫН ТЭЭВЭР | Азийн зам ХХК

OЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН АВТО ТЭЭВЭР

Авто тээврийн үйлчилгээ

Бид олон улсын болон Монгол улсын нутгаар тээвэрлэгдэх автомашины тээвэрлэлтийг хамгийн сонгодог ложистикийн схемээр та бүхэнд хүргэж байна.

Бидний үйлчилгээг дотор нь:

  • Хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээ
  • 20,  40 тоннын болон тусгай зориулалтын чингэлгээр тээвэрлэх үйлчилгээ
  • Овортой, оворгүй, цуглуулбар ачааны тээвэрлэлт, мөн түүнчлэн тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардсан тээвэрлэлт
  • Гаалийн хяналттай авто машины тээвэр
  • Экспорт болон импортын ачааны гаалийн бүрдүүлэлт болон тээврийн үйлчилгээний заавар, зөвлөгөө

1. Орон нутгийн авто тээвэр

Монгол орны хувьд төмөр зам хөгжөөгүй улсын баруун, зүүн аймаг хотуудаар автомашинаар тээвэр хийх нь оновчтой байдаг. 

Давуу тал:

  • Өөрсдийн авто тээврийн хэрэгсэл
  • Мэргэшсэн жолооч нар
  • Авто тээвэр хүргэлтийн үйлчилгээг тээвэрлэгчийн хариуцлагын даатгалтай
  • Жолоочийн хариуцлагын даатгалтай

2. Олон улсын авто тээвэр

ОХУ, Европын холбооны улсууд  болон  БНХАУ –аас ердийн болон овортой, задгай, чингэлэгтэй  бүх төрлийн ачааг автомашинаар тээвэрлэж байна.

Бид төслийн ачаа болон хэтрүү овортой ачаа тээвэрлэх туршлагатай, хот дотор хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх тусгай эрхтэй болно.

Манай ISO 9001:2015 чанарын стандартын сертификат эзэмшсэн мэргэжлийн хамт олон танд туслахад бэлэн байна.