ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ (ТРАНЗИТ) | Aзийн зам тээвэр зууч

ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ (ТРАНЗИТ)

Транзит тээвэр

Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээвэр гэдэг нь Монгол  улсын нутаг дэвсгэрээр дамжин  улс хооронд хийгдэх тээвэрлэлтийг хэлнэ. Монгол улсын төмөр замын сүлжээ нь Ази, Европын улсуудыг холбосон ачаа тээврийн гүүр болдог онцлогтой бөгөөд манай улсаар дайран өнгөрөх төмөр замын энэхүү коридор нь Төв Ази болон Европыг холбосон бусад коридоруудаас хамгийн богино нь бөгөөд зардал болон хугацааг хэмнэх давуу талтай.

Монгол улсын хувьд

Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлээр дамжин өнгөрөх транзит тээврийг БНХАУ-ын Тяньжины боомтоос эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хүртэл маршрутаар явуулж байхаар тохиролцсон. Хэлэлцээрийн хүрээнд туршилтын тээврийг наймдугаар сарын 13-наас эхлүүлсэн байна.

Гурван улс хоорондын транзит тээврийн системээс Монгол Улсын эдийн засагт бий болох өгөөжийг энгийнээр тооцоход БНХАУ, ОХУ-ын хоорондох байгалийн хий болон нефтийн транзит тээврээс Монгол Улс 2020 онд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэх тооцоо гаргаад байна. Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хоорондын байгуулсан Эдийн засгийн коридорыг төв, баруун, зүүн гэсэн гурван чиглэлд байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Чиглэл бүр авто болон төмөр замаар холбогдоно.

Туршлага

Бид 2000 оноос дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулсан бөгөөд  мод модон материал, химийн болон төмөрлөгийн бүтээгдэхүүнүүд, барилгын материал зэрэг ачаа  тээвэрлэсэн туршлагатай. 

  • Ачааны хөдөлгөөний мэдээг цаг тухайд нь шуурхай мэдээлнэ
  • Хилийн өртөөн дээрх шилжүүлэн ачилтын явцыг хянаж чанартай материалаар бэхэлгээг хийлгэнэ.
  • Бичиг баримт бүрдүүлэлтийг хянаж, зөвөлгөө өгнө

Манай ISO 9001:2015 чанарын стандартын сертификат эзэмшсэн мэргэжлийн хамт олон танд туслахад бэлэн байна.