АЗИЙН ЗАМ ХХК ISO 9001:2015 ЧАНАРЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

АЗИЙН ЗАМ ХХК ISO 9001:2015 ЧАНАРЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Стандартын тухай

ISO 9001 гэж юу вэ?

ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. Энэ нь:

  •  Байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог
  •  Өөрийн үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог
  •  Дэлхийн хаана ч, ямар ч процессоор хийгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирохоор боловсруулагдсан.

ISO 9001 стандарт нь ISO 9000 цувралын “Стандартын шаардлагууд”-ыг тодорхойлсон хэсэг юм.

IMG_8228

Азийн Зам ХХК ISO 9001:2015

Манай байгууллага нь үйлчилгээндээ чанарыг эрхэмлэж, хэрэглэгчиддээ чанартай үйлчилгээ үзүүлэх зорилтыг гол чиглэлээ болгон ажиллаж ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авлаа.

Олон улсын ISO 9001:2015 -ыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийнхээ  сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байгууллагын бүхий л үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй байлгаж, тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд бүрдэж байгаа юм.

Бид “Технологийн дэвшилд тулгуурлан, бүтээлчээр хамтран хөдөлмөрлөж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлдэг, чанарын удирдлагын үр дүнтэй тогтолцоо бүрдүүлж хэвшүүлсэн байгууллага болох” гэсэн “Чанарын Бодлого”-оор хэрэглэгч танд найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна.