Азийн Зам ХХК ISO 9001:2015 чанарын стандартын гэрчилгээг авлаа

Азийн Зам ХХК ISO 9001:2015 чанарын стандартын гэрчилгээг авлаа

  Манай байгууллага нь үйлчилгээндээ чанарыг эрхэмлэж, хэрэглэгчиддээ чанартай үйлчилгээ үзүүлэх зорилтыг гол чиглэлээ болгон ажиллаж ISO 9001:2015 чанарын удирдлагынтогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн болохыг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авлаа.

IMG_8223

Олон улсын ISO 9001:2015 -ыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийнхээ  сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, чанартай үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн байгууллагын бүхий л үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй байлгаж, тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд бүрдэж байгаа юм.

IMG_8228

Бид “Технологийн дэвшилд тулгуурлан, бүтээлчээр хамтран хөдөлмөрлөж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлдэг, чанарын удирдлагын үр дүнтэй тогтолцоо бүрдүүлж хэвшүүлсэн байгууллага болох” гэсэн “Чанарын Бодлого”-оор хэрэглэгч танд найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна.