Анхны цахилгаан ачааны усан онгоц

Анхны цахилгаан ачааны усан онгоц

electric ship 1

Хятад улсад дэлхийн анхны бүтэн цахилгаанаар ажилладаг ачааны усан онгоц нээлтээ хийжээ. 2200 тонн ачаа тээвэрлэдэг уг хөлөг нь 80 км/ц хүртэл хурдлах чадвартай аж.

Шинэ бүтээлийнхээ талаар “Дан цахилгаанаар ажилладаг тул уг хөлөг байгальд ямар ч хор нөлөөгүй юм” хэмээн “Hangzhou Modern Ship Design and Research” компанийн ерөнхийлөгч Хуан Жиалин мэдэгджээ.

Уг мэдэгдэл нь 100% үнэн биш юм. Цахилгаан тээврийн хэрэгслүүд байгальд огт хор нөлөө үзүүлдэггүй гэсэн ойлголт сүүлийн үед олон нийтийн дунд их тархсан. Гэвч тус төхөөрөмжүүдэд орох материал, ялангуяа Литиум батерейд ордог материалыг үйлдвэрлэхийн тулд ихээхэн энерги зарцуулж байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн тус тээврийн хэрэгслүүдийг цэнэглэж байгаа цахилгааныг ямар аргаар гаргаж авсан бэ гэдэг их чухал.

Хэдий тийм боловч уг усан онгоц Дизель хөдөлгүүртэй усан онгоцыг бодвол байгаль орчинд маш бага хохирол учруулж байгаа нь үнэн юм.

Зөвхөн байгаль орчинд ашигтайгаас гадна тээвэрлэгчид ч уг бүтээлийн үр ашгийг шууд хүртэж болно. Цахилгаан эрчим хүч нь дизель түлшнээс хэд дахин бага үнэтэй тул тээврийн хөлс эрс багасах юм байна.

Сонирхолтой нь уг байгальд ээлтэй хөлгийг одоогоор Хятадын Сувдан голын дагуу “нүүрс ” тээвэрлэхэд ашиглаж байгаа юм байна.