БНХАУ-ын гаалийн байгууллага дараах шаардлагыг хангаагүй хавсралт баримтыг хүлээн авахгүй, ачааг саатуулж байгааг анхаарна уу. Үүнд:
- Invoice, Packing list хоёрыг вагон, чингэлэг тус бүр дээр нэг бүрчлэн тусад нь үйлдсэн байх
- Invoice, Packing list дээр чингэлэг дугаар болон тухайн чингэлгийг лацадсан лацны дугаарыг үнэн зөв бичсэн байх
- Invoice дээр арилжаа хийгдсэн валютын төрлийг заавал бичсэн байх
- Invoice, Packing list хоёр дээр хүлээн авагч/худалдан авагчийн нэрийг заавал бичсэн байх
- Invoice, Packing list болон бусад бүх бичиг баримтууд тамга, гарын үсгээр баталгаажсан байх
- Packing List дээр бичигдсэн бохир жин нь төмөр замын тээврийн баримт RWB (Railway Bill) болон далайн тээврийн баримт MBL (Master Bill of Lading) дээрх бохир жинтэй тохирч байх.
Category: Blog