Ачааны усан онгоцоор дэлхийг тойрч буй залуу

Ачааны усан онгоцоор дэлхийг тойрч буй залуу

200 дотор багтах тооны хүмүүс дэлхийн бүх оронд очиж үзсэн байдаг. Эдгээр хүмүүс уг том аяллынхаа ихэнх биш гэхэд аль нэг хэсгийг нисэх онгоцоор туулдаг.

Харин Тор Педерсэн уг уламжлалыг эвдэж Дэлхийн бүх орноор 1 ч удаа нисэхгүйгээр аялсан анхны хүн болохоор шийдэн одоогоор амьдралынхаа 3 жилийг зарцуулж 121 орноор аялчхаад байгаа юм байна.

Нисэхгүйгээр мөн нислэгтэй харьцуулахад маш бага зардлаар тив хооронд зорчдог энэ залуугийн гол тээврийн хэрэгсэл нь: “асар том ачааны усан онгоцнууд”.

thor 1

Ачааны усан онгоцнууд зорчигч тээвэрлэдэггүй тул уг усан онгоцнуудаар аялах зөвшөөрөл авах нь тийм ч амар биш талаар Тор Петерсэн VICE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр Дани улсын Улаан загалмайн нийгэмлэгийн элч хийдэг нь түүнд олон хаалгыг нээж өгдөг байна. Мөн түүний энэ аяллын түүх усан онгоцны ахмадууд болон багийнханд их сонирхолтой байдаг тул түүний саналаас татгалзах нь ховор байдаг гэнэ.

12 цаг нисээд туулах Номхон далайг 2 долоо хоног зарцуулж гаталдаг уг залуугийн сонирхолтой аяллын явцыг та түүний өөрийнх сайтаас үзэж болох юм байна:

http://www.onceuponasaga.dk/