Барилгын салбарын логистик менежмент гэж юу вэ?

Барилгын салбарын логистик менежмент гэж юу вэ?

33429069_1931810473520524_7483428966464749568_n
Барилгын салбар дах логистик менежмент гэдэг бол барилгын түүхий эд бараа, материалыг үйлдвэрээс нь барилга баригдаж байгаа барилгын талбай дээр авчрах, ажлын явцыг зохимжит нөөцөөр хангах, нөөцийг хянах, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл явц юм. Үр дүнтэй логистик менежмент нь аливаа байгууллага, аж ахуйн нэгжид маш чухал бөгөөд үр ашиг, үр бүтээмжийг нэмэгдүүлж, компаний цаг, мөнгийг хэмнэж, эерэг нөлөө үзүүлж байдаг. Тухайлбал барилгын түүхий эд, материалыг барилгын талбайд хүргэх хүргэлтээс үүдсэн хүлээлтийг үл хамааран шаардлагатай үйл ажиллагааг явуулах чадвартай ажиллах хүчинг сайн логистик менежмент бий болгож байдаг. Логистик менежмент дараах холбоос бүхий хэд хэдэн үйл ажиллагаатай. Үүнд:
– Нөөцийн үнэлгээ
– Цагийн үнэлгээ
– Төлөвлөгөөг шаардах, хангах
– Эх үүсвэрээр ханган нийлүүлэх
– Үйлдвэрлэлийг төлөвлөх, хуваарилах
– Бараа материалын менежмент, захиалгын гүйцэтгэл
– Орж, гарах тээврийн менежмент
– Агуулах
– Материал ачилт
– Барилгын талбай дээрх техник, тоног төхөөрөмж, үйлдвэрийн менежмент
– Үйлчлүүлэгчдэд үйлчлэх
– Гарз хохирлын менежмент
Логистик менежментийн хамгийн чухал хэсэг нь шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалын бүрэн нөөцтэй дээд шатанд төлөвлөсөн төслийн үе шатны цаг төлөвлөлт юм.