ХИМИЙН БОЛОН АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ | Азийн зам ХХК тээвэр зуучлал

ХИМИЙН БОЛОН АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ

Химийн болон аюултай ачаа тээвэрлэхэд тухайн бараа бүтээгдэхүүний шинж чанар, тээвэрлэлтийн нөхцөл, тавигдах шаардлагууд , Монгол улсын болон олон улсад мөрдөгддөг дүрэм журам, стандартуудыг сайтар судлан  чанд баримтлан ажиллах нь аливаа эрсдлээс урдчилан сэргийлж , тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулах үндэс болдог.

Азийн Зам (Aziin zam) компани нь химийн болон аюултай ачаа тээврийг дараах сувгаар зохион байгуулж байна:  

  • Төмөр зам
  • Авто зам
  • Холимог тээвэр

Бид олон улсын хэмжээнд НҮБ-ын Аюултай ачаа бараа тээвэрлэх зөвлөмж, тээвэрлэгч талын  дүрэм журам, олон улсын холбогдох гэрээ конвенцуудыг  баримтлан тээвэрлэлтийг зохион байгуулдаг.

Мөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн химийн ачааны ангилалын дагуу  баглаа боодол дээр стандарчлагдсан тусгай тэмдэглэгээ, таних тэмдэг  зэргийг тавьж, бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлэн ажиллладаг. 

Бид таны ачааг тээвэрлэх аюулгүй, цогц шийдэл санал болгоно.

Манай ISO 9001:2015 чанарын стандартын сертификат эзэмшсэн мэргэжлийн хамт олон танд туслахад бэлэн байна.