Дэлхийн анхны агаарын ачаа тээвэр

Дэлхийн анхны агаарын ачаа тээвэр

1903 оны 12 сарын 17-нд ах дүү Wright Дэлхийн анхны нисэх онгоцыг зохион бүтээж хүн төрөлхтний агаарын аяллын замыг тавьсан.

Үүнээс хойш 7 жилийн дараа 1910 оны 11 сарын 7-нд Philip Parmalee гэх залуу Wright Model B онгоцоор АНУ-ын Охио мужаас Колумбус мужид ачаа хүргэж өгсөн нь түүхэнд анхны агаарын ачаа тээвэр гэж тэмдэглэгдсэн байдаг. 104 км замыг 71 минутад агаараар туулахдаа нисгэгч өөрөөсөө гадна 10 боодол буюу 31кг торго тээвэрлэн ниссэн байна.

bbb

Уг 10 боодлын 1 боодол торгыг хэсэгчлэн хувааж анхны агаарын ачаа тээвэр амжилттай болсныг тэмдэглэсэн дурсгалын зүйлс болгожээ. Энэ торгоны нэг хэсэг нь одоо Охиогийн түүхийн музейд “Уг торго нь агаараар тээвэрлэгдсэн анхны бараа юм.” гэсэн тайлбартайгаар үзүүлэнд байдаг.

aaa