Дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц

Дэлхийн хамгийн том ачааны нисэх онгоц

2 хөл бөмбөгийн талбайн урттай тэнцэх далавчтай Ан-225 «Мрия» нь ЗХУ-н үед Украйнд үйлдвэрлэгдсэн онгоц юм. “Антонов” компанийн үйлдвэрлэсэн энэ асар том хөлгийг анх сансрын хөлөг тээвэрлэх зорилготой бүтээж байжээ.

ant 1

1988 онд анхны нислэгээ хийсэн уг онгоц 250 тонн ачааг 4500 км газар зөөвөрлөх чадвартай бөгөөд тус бүр нь 20 тонн жинтэй 6 ширхэг турбо сэнсэн хөдөлгүүртэй мөн 32 дугуйтай. Түүний ачааны хэсэг нь 1300 метр куб эзлэхүүнтэй.

ant 2 1

Энэ гайхамшигт хөлөг дэлхий дээр ганцхан байдаг бөгөөд ЗХУ-н үед дахин нэгийг бүтээхээр эхлүүлсэн боловч уг төсөл нь цуцлагдсан байдаг.

АН-225 маш олон төрлөөр Гиннесийн номд бичигдсэн байдаг. Эдгээрт Хамгийн хүнд нисэх онгоц, Хамгийн том нисэх онгоц, Хамгийн хүнд ачааг зөөвөрлөсөн нисэх онгоц зэрэг орно.