Дэлхийн хамгийн урт галт тэрэг

Дэлхийн хамгийн урт галт тэрэг

Австралийн BHP Төмрийн хүдэр тээвэрлэх галт тэрэг энэ дээд амжилтаар Гиннесийн номд бичигджээ.

long train 1

Уг рекорд нь 2001 оны 6 сарын 21-нд тогтоогтсон байдаг. Уг галт тэрэг нь 682 ш төмрийн хүдэр ачсан чиргүүл, 8 ш GE AC6000 зүтгүүрээс бүрдсэн 100,000 орчим тоннын жинтэй, 7.3 км урттай байжээ.

BHP компани зүтгүүрүүдийнхээ хүчин чадлыг шалгахын тулд уг туршилтыг хийсэн байна.

2 зүтгүүр – 166 вагон, 2 зүтгүүр – 168 вагон, 2 зүтгүүр – 168 вагон, 1 зүтгүүр – 180 вагон, хамгийн сүүлд 1 зүтгүүр гэсэн дараалалтайгаар зүтгүүрүүдээ байрлуулсан байдаг.

Уг урт галт тэргийг ганцхан машинист жолоодсон байна.

Дараах холбоосоор та энэ дээд амжилтыг эвдсэн урт галт тэрэгний өнгөрч буй  бичлэгийг сонирхож үзэж болно:

ВИДЕО