Европын Холбоо шуудан илгээмжийн үнийг ил тод болгоно

Европын Холбоо шуудан илгээмжийн үнийг ил тод болгоно

eu2

Дээрх шинэ зохицуулалтын гол үндсэн хэсэг нь:

Үнийн ил тод байдал.
Энэхүү зохицуулалт нь үнийг хязгаарлах бус харин дотоодын болон хил дамнасан үнийн харьцуулалтыг хэрэглэгчдэд ил тод болгох замаар өрсөлдөөнийг бий болгоход оршиж байгаа юм. Шуудан хүргэх үйлчилгээний байгууллага нь хэрэглэгч болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлдэг үйлчилгээний тарифаа ил болгосноор холбогдох байгууллага дээрх байгууллагуудын үйлчилгээний үнийг нэгдсэн журмаар вебд байршуулах юм.

Зохицуулалтын хяналт:
Шуудан илгээмжийн үйлчилгээний үнийн тарифд Үндэсний зохицуулах байгууллага хяналт тавин ажиллах бөгөөд үндэслэлгүй хэт өндөр үнэлгээтэй үйлчилгээтэй байгууллагуудыг илрүүлэх боломжтой болох юм.

Үүнээс гадна энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр Европын Холбооны хооронд хил дамнасан болон цахим арилжааны зах зээлд хурдацтай хөгжиж буй олон шинэ үйлчилгээ болон байгууллагуудын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд олгохоос гадна сайн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон тухайн байгууллагын санал болгож буй үйлчилгээг шууд авах боломж хэрэглэгчдэд нээгдэж байгаа юм.

Дээрх зохицуулалт нь оны эхээр мөрдөгдөх бөгөөд 2019 он гэхэд хүчин төгөлдөр болох юм.