Зам тээврийн салбарт ирэх онд 4 төсөл хэрэгжинэ

Зам тээврийн салбарт ирэх онд 4 төсөл хэрэгжинэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам, тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа.

Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

2cd1f88b-a915-4352-aa76-ab45a517e603

Жагсаалтад:

1. Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл,

2. Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,

3. Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,

4. Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.