Инкотерм 2010 гэж юу бэ? Азийн зам ХХК

Инкотерм 2010 гэж юу вэ?

Инкотермс гэдэг нь Олон Улсын Худалдааны гэрээ хэлэлцээрт хэрэглэгддэг худалдааны нэр томъёо юм. Орчин vеийн Олон Улсын Худалдааны практикт “Инкотермс”-ийг хvлээн зєвшєєрч тvvнийг санал болгож буй тайлбар томъёолол нь худалдааны заншил, журамд нааштайгаар нийцэж байгаа тул дэлхийн зах зээл дээр тvvнийг тvгээмлээр хэрэглэж байна.

“Инкотермс” нь сонгон шалгарах шинжтэй учраас тvvнийг гэрээнд бvрэн хэмжээгээр vv, эсвэл хэсэгчлэн хэрэглэх vv гэдэг нь оролцогч талуудын сонголтоос шалтгаалдаг. Гэрээний суурь нєхцлийн тайлбар нь тохиромжгvй бол “Инкотермс” нь гэрээний нєхцєл нь болдог. Инкотермсийн оруулсан нєхцєл тус бvрээр худалдагч, худалдан авагчийн vvргийг тодорхойлж, барааны гэмтэл, гэнэтийн сvйрэл, эрсдлийн хариуцлага худалдагчаас, худалдан авагчид шилжих цаг vеийг тогтоодог.

БҮХ ТӨРЛИЙН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ

EXW – EX WORKS – Худалдагч талын ганц vvрэг нь энэ тохиолдолд бараа таваарыг өөрийн vйлдвэр дотор хvлээлгэн өгөх ба бусад бvх vйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой зардлыг худалдан авагч тал өөрөө хариуцна.

EXW үнэ гэдэгт: 1. Худалдан авч байгаа барааг үйлдвэрлэсэн зардал. 2. Сав баглаа боодлын зардал 3)талууд тохиролцсон бол бараа бүтээгдэхүүний гшалгахтай холбоотой зардал зэргийг тооцно.
FCA – FREE CARRIER – Худалдан авагч тал бараа таваар зөөвөрлөх, тээвэрлэх төрлөө сонгоно. Худалдагч тал бараа таваарыг тээвэрлэгч байгууллагад хvлээлгэн өгсөнөөр хариуцлага дуусах ба vvнээс хойш худалдан авагч тал өөрөө хариуцна. Хэрэв худалдан авагч экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхийг хүсэхгүй байгаа бол энэ нөхцөлөөр худалдан авалтынхаа гэрээг хийвэл тохиромжтой.
FCA үнэ гэдэгт 1)EXW үнэ 2) үндсэн тээвэрлэгчид барааг хүргэх зардал 3) экспортын гаалийн үзлэгийн зардал 4) экспортын гаалийн бүрдүүлэлтийг хийхэд гарах зардал зэргийг тооцно.
CPT – CARRIAGE PAID TO– Худалдагч тал тээвэрлэгчийг сонгон нөгөө талтай тохиролцсон газар хvртэлх бараа таваартай холбоотой бvх зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл худалдагч барааны экспортын бүрдүүлэлтийг хийж нийлүүлэх нэрлэсэн газар хүртэл хүргэх үүрэг хүлээнэ. Энэ үед худалдагч талын бараа нийлүүлэх нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.
CPT үнэ гэдэгт 1)FCA үнэ 2)үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.
CIP – CARRIAGE AND INSURANCE PAID TO– Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvндээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа тавааралдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
CIP үнэ гэдэгт 1) CPT үнэ 2) даатгалын зардал зэргийг тооцно.
DAT – DELIVERED AT TERMINAL– Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт барааг авчрахтай холбоотой бүх эрсдэл болон нэрлэсэн газар ачааг нэрлэсэн терминал дээр буулгахтай холбоотой эрсдлийг хамтад нь хариуцна. Нэрлэсэн газар нь худалдан авагчийн улсын газар байна.
DAT үнэ гэдэгт 1)EXW үнэ 2) тээврийн зардал 3)экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийн зардал 4) ачиж, буулгах зардал зэргийг тооцно.
DAP – DELIVERED AT PLACE– Худалдагч тал худалдан авагчийн нэрлэсэн газарт тээврийнхэрэгслээс барааг буулгахад бэлэн болсон ачааг худалдан авагчийн зөвшөөрсөн цэгт хүлээлгэжөгнө.
DAP үнэ гэдэгт 1)EXW үнэ 2) тээврийн зардал 3)экспортын лиценз, экспортын бүрдүүлэлтийнзардал 4) ачих зардал зэргийг тооцно.
DDP – DELIVERED DUTY PAID– Энд худалдагч тал нь бараа таваар vйлдвэрээс гараад худалдан авагч талд буулган хvлээлгэн өгөх хvртэл гарах бvх зардлыг хариуцна.
DDP үнэ гэдэгт 1) DAT үнэ 2) импортын лиценз авах зардал 3) импорттой холбоотой бүх гаалийнажиллагааны зардал зэргийг тооцно.

 

ДАЛАЙН БА ДОТООДЫН УСАН ЗАМЫН ТЭЭВЭРТ АШИГЛАХ ДҮРЭМ

FAS-FREE ALONGSIDE SHIP– Бараа таваарыг усан онгоцны боомтын тавцанд буюу усанонгоцны хашлагын дагуу хvргэнэ.Хэрэв ачааг чингэлэгт хийж тээвэрлэх бол терминал дээр бараагшилжүүлэх ба FCA нөхцөл тохирно.
FAS үнэ нь тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарсан буюу зөвхөн усан замын тээвэрт ашиглагддагба FCA үнийг тооцно.

FOB-FREE ON BOARD– Худалдагч тал энэ гэрээгээр бараа таваарыг худалдан авагч талын сонгосон усан онгоцонд ачиж, худалдан авагч тал далайн тээврийн зардал болон энэ мөчөөс хойшхи бvх зардал эрсдлийг хариуцна. Энд бараа таваар экспортлохтой холбоотой бvх баримт бичиг, гаалийн асуудлыг худалдагч тал хариуцна.
FOB үнэ гэдэгт 1) FAS үнэ 2)усан онгоцонд ачих зардал зэргийг тооцно.

CFR-COST AND FREIGHT-Худалдагч тал тээвэрлэх усан онгоцыг сонгох ба бараа таваарыг ачиж дараагийн боомт хvртэлх далайн тээврийн зардлыг төлнө. Худалдагч тал бараа таваар ачих болон экспортлоход шаардлагатай бvх баримт бичиг болон төлбөрийг хариуцна. Худалдагч тал хvлээлгэн өгсөн боомтоос хойш бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэх болон ямар нэг илvv зардал гарвал худалдан авагч тал өөрөө хариуцна.
CFR үнэ гэдэгт 1) FOB үнэ 2) үндсэн тээврийн зардал зэргийг тооцно.

CIF-COST INSURANCE AND FREIGHT– Энд худалдагч тал өмнөх CFR- тэй ижил нөхцөлөөр хариуцлага хvлээх ба vvн дээр нэмж дараагийн боомт хvртэлх тээвэрлэлтийн явцад бараа таваар алдагдах, эвдэрч хэмхрэхийн эсрэг даатгалын зардлыг хариуцна.
CIF үнэ гэдэгт 1) CFR үнэ 2) далайн даатгалын зардал зэргийг тооцно.