Интернет худалдааг хөгжүүлэхийн тулд таны итгэлцэл хэрэгтэй

Интернет худалдааг хөгжүүлэхийн тулд таны итгэлцэл хэрэгтэй

2013 онд 16 тэрбум ам.доллар эргэлдүүлж байсан интернет худалдаа 2015 онд 22 тэрбум ам.долларын эргэлдүүлж хурдацтайгаар өсөж байна, энэхүү нөхцөл байдал нь шинэ ажлын байр бий болгож, хөгжиж буй улсад орлого нэмж, зах зээлүүдийг холбож, маш олон гайхамшигтай боломжуудыг нээж байна.

Түүнчлэн зах зээлийн аналистууд интернет зах зээл нь бидний өмнө мэддэг байсан физик зах зээлтэй харьцуулахад илүү тогтвортой ба өсөн нэмэгдэх боломж өндөртэй гэж тодорхойлж байна.  Гэвч бодит байдал дээр энэ боломжруу нэлээдгүй хүмүүс нэвтэрч чадахгүй байна. Дэлхийн хүн амын тал хувь нь интернетгүй байгаа бол африкын тивд энэ тоо 75 хувьтай байна.

e-commerce_small

НҮБ-ийн худалдаа хөгжлийн хэлэлцээрийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жоаким Рэйтер тодорхойлохдоо: “Энэхүү хурдацтай өсөж буй нийгэмд хөгжиж буй улсын 4 тэрбум хүн ам интернеттэй холбогдож чадахгүй байна. Дэд бүтцийн энэ бүх замбараагүй асуудалыг шийдэх хэрэгтэй.”

Тэрээр Женевд болсон уулзалтанд нэмж хэлэхдээ “Хэрвээ бид алсыг харж байгаа бол интернет гэмт хэрэг болоод аюулгүй байдалд маш сайн бэлдэх хэрэгтэй хэмээжээ.”

Долдугаар сард НҮБ-ийн худалдаа хөгжлийн хэлэлцээрийг зохион байгуулах гэж буй хуралд олон улсын 15 байгуулага 22 хувийн салбарынхан нэгдэн хөгжиж буй орнуудад интернет технологийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна.