Логистикын салбарыг хэрхэн хэмждэг бэ?

Логистикын салбарын улсын хөгжилийг хэрхэн хэмждэг бэ?

Логистик гүйцэтгэлийн индекс буюу Logistic Performance Index (LPI) гэж бий. Дэлхийн банк нь ОУ-ын худалдааны үндсэн дэд бүтэц болох логистикийг зөв хөгжүүлсэнээр ачаа тээвэр, агуулах, хил гаалийн үзлэг, төлбөр тооцооны асуудлуудыг шийдвэрлэх тэргүүлэх ач холбогдолтой гэж үздэг. Дэлхийн банкнаас 2007 оноос эхлэн 2 жилд нэг удаа LPI судалгааг гаргадаг болсон.

balance-of-trade-4

LPI-г хэмжих 6 үзүүлэлт

  1. Хил, гаалийн үйлчилгээний чанар /гааль, хилийн хяналт, мэргэжлийн хяналт, хорио цээр гэх мэт/- хугацаа, хөнгөлөлт, хялбаршуулалт
  2. Дэд бүтцийн хөгжилтэй хамааралтай худалдаа, тээврийн чанар /порт, төмөр зам, авто зам, мэдээллийн технологийн дэд бүтэц/
  3. Нийлүүлэлтийг өрсөлдөөнт үнээр зохион байгуулах боломж
  4. Логистик үйлчилгээний чанар, өрсөлдөх чадвар /тээврийн оператор, гааль зуучлал/
  5. Ачаа тээврийн замыг оновчтой сонгох боломж
  6. Нийлүүлэлт төлөвлөсөн хугацаандаа эзэндээ хүрэх давтамж