Логистик гэж юу бэ? | Тээвэр зууч Акийн зам ХХК

Логистик гэж юу бэ?

Логистик нь тодорхой эд бараагаар хэрэглэгчийн хэрэгцээг хангахад хэлхээ үүсгээд зогсохгүй тухайн хэрэглэгч захиалагчид үйлчилгээ үзүүлдэг. Логистик үйлчилгээ гэдэгт хүн тээвэр эсвэл зорчигчийг байрлуулахаас эхлээд замын явцад үзүүлэх иж бүрэн үйлчилгээг мөн хамааруулдаг. Зорчигч тээвэрт логистик нь үйлдвэрийн том объект, бүс нутгийн тээврийн үйлчилгээнд чиглээд зогсохгүй, ажилчдыг үйлдвэрт ирж очих зам болон тодорхой газар нутгийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох үүрэгтэй.

Үүнээс гадна захиалагчийн хэрэгцээг хангах зорилгоор жишээ нь: иргэний эрүүл мэнд болон амьдралын хэв маяг логистикийн эцсийн үр дүнд байж болох ба мөн логистикийн аргачлалыг мэдээллийн эринд шинэ боловсрол эзэмшүүлэхэд эцсийн үр дүн нь боловсролтой иргэн байхаар ашиглаж болно. Мөн логистикийн тусламжтайгаар тодорхой нутаг дэвсгэрт хүн амын үйл ажиллагааг байгальтай зохицуулна. Энэ тохиолдолд эцсийн үр дүн нь тэнцвэртэй экосистем байх юм. Үүнээс үзэхэд логистикийн үйл ажиллагааны цар хүрээ их өргөн байдаг нь харагдаж байна.

Import mind map - doodle graph with concepts related to product import and export.

Import mind map – doodle graph with concepts related to product import and export.

Логистикийг ерөнхийд нь тодорхойлбол:

Логистик нь эцсийн үр дүнд /синергетик/ хялбар аргаар, аливаа зардлыг хэмнэн хүрэхийн тулд өөрөө өөрийгөө зохицуулах системийн хүрээнд явагдаж буй бүх үйл ажиллагааг нийт хэмжээнд координац, синхронизац болон оптимальчлал хийдэг шинжлэх ухааны нэг төрөл юм.

Шинэ зуунд эдийн засаг болон нийгмийн амьдралын асуудлыг оновчтойгоор шийдэхэд өөрийн хувь нэмрээ оруулах шинжлэх ухааны шинэлэг салбарын нэг юм.

Бизнесийн логистикийг 1964 анх АНУ-д тодорхойлохдоо: түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн дамжлага, бэлэн бүтээгдэхүүний дистрибютрээр дамжин хэрэглэгчдэд хүргэх хүртэлх материалын урсгалыг зохицуулах, төлөвлөх, үүнтэй уялдаатай мэдээллийн сүлжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм гэжээ. Логистикийн талаар төрөл бүрийн тодорхойлолт байх ба хамгийн чухал гэж үздэг олон улсын нэр бүхий байгууллагуудын тодорхойлолтыг танилцуулбал: International Institute Applied Systems Analyses (IIASA) 1986 Логистик гэдэг нь хэрэгцээт барааг аль болох бага зардлаар бий болгон хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажиллагааны нийлбэр юм. Өөрөөр хэлбэл түүхий эд нийлүүлэлт, хадгалалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн үйлдлүүдийн хооронд явагдах хагас бэлэн бүтээгдэхүүний зөөвөрлөх, баглах боох, бэлэн бүтээгдэхүүн хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үйл ажилллагаа үүнд багтана. European Logistics Association ( ELA ) 1991 Шинэ бүтээгдэхүүний төлөвлөлт, түүхий эд худалдан авахаас эхэлж хэрэглэгчийн захиалгад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлэх бүх үйл ажиллагааг хамгийн бага зардал, хөрөнгө гарган хэрэглэгчийн бүх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулах, төлөвлөн удирдахыг хэлнэ. Institute of Logistics 1995 England Логистик нь хүн хүч, материал, үйлдвэрийн хүчин чадал, мэдээллийг ашиглан хэрэгтэй үед нь хэрэгцээт хэмжээгээр үйлдвэрлэн, шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирсон үнэ хүргэн зохистой газарт нь борлуулахад оршино гэжээ.

Тэгэхээр дээрх тодорхойлолтуудаас харахад логистикийн утга санаа жил ирэх тусам яаж өөрчлөгдөж буйг ажиглаж болох юм. Монгол улсын өмнө тулгарч байгаа бэрхшээлүүдийн 60 орчим хувь нь логистиктой холбоотой асуудал байдаг. Улаанбаатар хотын утаанаас эхлээд зах зээл дэх бараа эргэлтийн үнийн хэт өсөлтийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудад логистик менежментээр шийдчихсэн байх жишээтэй байна

.