ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДСАН АЧААНЫ ТЭЭВЭРЛЭЛТ | Азийн зам ХХК тээвэр зуучлал логистик

ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДСАН АЧААНЫ ТЭЭВЭРЛЭЛТ

ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДСАН АЧААНЫ ТЭЭВЭР

Бид төслийн ачааны логистик тээврийг барилгын болон үйлдвэрлэлийн салбарын төсөл нийлүүлэгч болон эзэмшигч нартай харилцан тохиролцож хийж гүйцэтгэдэг. Азийн зам (Aziin zam) компаний төслийн логистик үйлчилгээ нь үйлчлүүлэгчид чиглэсэн тээврийн иж бүрэн асуудлыг хамарсан цогц үйл ажиллагаа байдаг. Манай мэргэжлийн хамт олон энэ салбарт туршлагатай ба таны овор ихтэй , хүнд жинтэй, температурын горимтой гэх мэт тээвэрлэлт, хадгалалтын тусгай нөхцөл шаардсан ачаануудын тээврийг зохицуулж мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ. Азийн зам (Aziin zam) нь дэлхийн аль ч улсааас таны төсөлд хэрэглэгдэх ачааг тээвэрлэж авчрах ба давхар төслийн тээвэрлэлт дэх хяналт зөвлөгөө, төлөвлөлт, бэлтгэл ажлын асуудлуудыг шийдэхэд тусална.

Тусгай нөхцөл шаардсан голлох тээвэр

  • Овор ихтэй ачаа тээвэр
  • Хэт хүнд ачаа тээвэр
  • Төслийн ачаа тээвэр
  • Темпертурын горим шаардсан тээвэр

Овор ихтэй, хүнд жинтэй ачааг тусгай зориулалтын вагоноор тээвэрлэхээс гадна хүнд даацын авто тээврийн  хэрэгслээр тээвэрлэгддэг ба манай авто тээврийн хэлтэс нь энэхүү  тээвэрлэлтэнд чухал үүрэгтэйгээр оролцдог бөгөөд авто замын судалгаа, зураглал гаргах, харуул хамгаалалт болон дагалдах техник хэрэгслээр хангаж үйлчилнэ.

Манай орны цаг агаарын нөхцлөөс шалтгаалан хүнс импортлогч компаниуд температурын горим шаарддаг хүнсний ачааг тээвэрлэн оруулж ирэх асуудал нэн түрүүнд тулгардаг бөгөөд бид энэ асуудлыг шийдэхээр  Европын орнуудаас хөргүүртэй автомашинаар, бусад орнуудаас хөргүүртэй чингэлэгээр тээврийг зохион байгуулж байна

Манай ISO 9001:2015 чанарын стандартын сертификат эзэмшсэн мэргэжлийн хамт олон танд туслахад бэлэн байна.