Мэдээлэл – Эрээн, Замын үүд боомтуудын бөглөрөл | Asian Way

Мэдээлэл – Эрээн, Замын үүд боомтуудын бөглөрөл

Мэдээлэл:

Монгол улсын эдийн засаг сэргэж гадаад худалдааны эргэлт ихсэж буй жил болж байна. Монгол улсын хувьд далайд гарцгүй учир гадаад худалдааны тээврийг 2 хөршөөрөө дамжуулан төмөр зам, авто тээврийн хэрэгслээр ихэвчлэн тээвэрлэдэг. Ялангуяа төмөр замын тээвэр нь авто тээврээ бодвол өртөг хямд учир ихэнх ачаа төмөр замаар тээвэрлэгдэж байна. Түүнчлэн 2017-2018 онд Монголоор дамжих транзит ачаа тэр дундаа транзит чингэлгийн тээвэр эрс нэмэгдсэн билээ. Эдгээр ачааны урсгалтай холбоотой дараах хүндрэлүүд гарч байна. Үүнд :

  • Эрээн өртөөгөөр дамжин орж ирэх чингэлэг, вагонтой ачаанууд Эрээний цаад талын өртөөнүүдээр 7-14 хоног зогсч байна.
  • Эрээнд хүлээлгэн өгөх ёстой экспортын ачаатай болон хоосон чингэлэг ачсан вагонууд Замын-Үүд болон наад талын өртөөнүүдээр вагонтойгоо зогсч байна.
  • Үүнтэй холбоотой Замын-Үүдэд импортоор орж ирсэн чингэлэг, вагонтой ачаанд шилжүүлэн ачилтын  хоосон вагоны хомсдол, хоосноор буцах чингэлэгт мөн  хоосон вагоны хомсдол үүсч байна.

Дээрх хүндрэлүүдээс шалтгаалан Хятадын төмөр зам Эрээн боомт руу чиглэсэн галт тэрэгний хөдөлгөөнийг 2018.05.23 – 2018.05.31 ны хооронд түр хязгаарласан бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан Хятадын талаас ахин шийдвэр гаргана хэмээн мэдэгдсэн байгаа.
Иймд манай компаниар дамжуулан ачаа бараагаа тээвэрлүүлж буй үйлчлүүлэгч та бүгдэд үүссэн нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандахыг хүсч байна. МТЗНХолбооноос гаргасан мэдэгдлийг доор хавсаргалаа. Бид өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно.

 

12