Нийлүүлэлтийн гинжин холбоог технологийн дэвшил өөрчилж байна

Нийлүүлэлтийн гинжин холбоог технологийн дэвшил өөрчилж байна

Хурдтай өөрчлөгдөж байгаа технологийн өөрчлөлт болох автомат жолоодлоготой машин, 3D принтер, агуулахын автоматжуулалт зэрэг нь тээвэр зуучийн компани, жижиглэнгийн худалдааны байгуулга, үйлдвэрлэгч зэрэг нийлүүлэлтийн гинжин холбоонд оролцогч талуудын хувьд маш их дэвшилийг авчирж байна.

Эдгээр технологиуд нь нэвтрүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд хэд хэдэн сайжруулалт хийх шаардлагатай байгаа ба 2025 онд бүрэн нэвтэрч дуусах юм.

CBRE азийн бүсийн тээвэр зууч, үйлдвэрлэлийн менежмент хариуцсан мэргэжилтэн Деннис Ю гурван технологийн өөрчлөлтийн нөлөөг онцгойлон тусган бичсэн байна.

1. Автомат жолоодлоготой машин

Тээвэр зуучийн үйлчилгээнд нийт хөдөлмөр эрхлэлтийн 75% жолооч нар эзэлдэг бөгөөд Америк улсын хувьд нэг жолооч долоо хоногийн хугацаанд 70 цагт 4800 км явахыг зөвшөөрдөг байна. Харин автомат жолоодлоготой автомашиныг нэвтрүүлсэнээр ямар нэгэн цагийн хязгааргүйгээр илүү хурдан хугацаанд тээвэрлэлтийг алдаа мадаггүй хийх юм. Тэгсэнээр тээвэрлэлтийн зардал болоод хугацаа аль аль нь багасах болно.

2.3D принтер

Машин болоод төхөөрөмжийн жижиг хэсэг, эсвэл гэрлийн шилний нийлүүлэлтийн хэмжээг мэдэхгүй тохиолдолд хол зайнд оновчтой хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд ганц 3D принтер байхад гайхалтай шийдлийг гаргаж чадна. Хятад улс 3D принтерийн технологид маш их хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд хийгээд байна.

3. Автоматжуулсан үйлдвэр 

Робот болоод автоматжуулсан технологийг үйлдвэрлэл болоод тээвэрлэлтийн процессд нэмэгдүүлсэнээр хөдөлмөрийн хөлсийг багасгаж, үр дүнг нэмэгдүүлэх болно. Ази тивийн хувьд тэсрэл удахгүй хийгдэх ба Япон болоод Хятад улс нийт хөдөлмөр эрхлэлтийн 69% -ыг автоматжуулах зорилттойгоор эхний шатандаа явж байна.

Дээрх технологиудыг хослуулан хэрэглэснээр  логистикын болоод интернет худалдааны салбарын бүтэц зохион байгуулалтын ирээдүй бүхэлдээ маш ихээр өөрчлөгдөх болно.