Орос, Хятадыг холбосон хурдны ачааны галт тэрэг 2019 онд нээлтээ хийнэ

Орос, Хятадыг холбосон хурдны ачааны галт тэрэг 2019 онд нээлтээ хийнэ

mosc1

Орос Хятадыг Казахстанаар дамжуулан холбосон өндөр хурдны ачааны төмөр замыг тавин 2019 онд ашиглалтанд оруулахаар бэлтгэж буй талаар ОХУ-ын Төмөр Замын Газрын Ерөнхийлөгч Александер Мишарин мэдэгджээ.
Мишарины мэдээлснээр уг замаар зорчих ОХУ-д үйлдвэрлэсэн галт тэрэгнүүд нь 400км/ц хүртэл хурдлах боломжтой юм байна.
Москва – Казаныг холбон барих уг замын төсөлд нийт 1.068 триллион рубль буюу 46 орчим триллион төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.
770 км урттай уг замыг өндөр хурдны галт тэргүүд 3-3.5 цагт туулах юм байна. Энгийн галт тэрэг үүнтэй тэнцэх урттай замыг 14 цагт туулдаг.