Панамын сувгийн өргөтгөл

Панамын сувгийн өргөтгөл

2016 оны 6 сард нээлтээ хийсэн Панамын сувгийн өргөтгөлийн ажил 9 жилийн турш үргэлжилсэн. 1914 онд Панамын суваг нээгдсэнээс хойш Дэлхий дээрх хамгийн том дэд бүтцийн байгуулалт энэ болсон юм. Уг сувгийн өргөтгөл нь дэлхийн тээвэрчид, худалдаачид, үйлдвэрлэгчдийн хувьд тээврийн илүү хурдан, багтаамжтай, найдвартай шинэ замыг нээсэн.

pan 21

Өргөтгөсөн суваг нь хуучин сувгаас 21м өргөн, 5м өргөн болсон хэдий ч ус хадгалалтын хиймэл нууруудыг нэмэлтээр барьсан тул ус зарцуулалтыг 60 хувиар багасгаж чаджээ.

pan 11

Өргөтгөл нээлтээ хийснийг тохиолдуулж хамгийн анх 9000 гаран чингэлэг тээвэрлэсэн “COSCO SHIPPING PANAMA” ачааны аварга хөлөг онгоц сувгаар нэвтэржээ.