Темпертурын горим шаардсан бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх бэ?

Темпертурын горим шаардсан бүтээгдэхүүн хэрхэн тээвэрлэх бэ?

Темпертурын горим шаардсан тээвэрлэлт хийнэ гэдэг маш төвөгтэй  байдаг. Тээвэрлэлтийн явцад технологийн алдаа гарах , гаалийн хүлээлт үүсэх зэрэг олон асуудал тулгарч болно. FedEx компанийн ерөнхий менежер Жим Снэйдер хэрэглэгчид бүтээгдэхүүнийг шинээр нь хүргэх тал дээр мэргэшсэн нэгэн билээ. Тэрээр дараах арван зөвлөгөөг өгч байна.

  1. Шаардлагаа маш тодорхой болго. Бүтээгдэхүүнийхээ онцлогыг нэг бүрийг жагсаан гарга. Жишээ: Тээвэрлэж болох хамгийн хүйтэн болоод халуун темпертур гэх мэт.
  2.  Бүтээгдэхүүнээ өөрийн биеэр шалга. Таны тээвэрлүүлэх гэж байгаа бүтээгдэхүүн загас, эм тан, хоол хүнс гээд юу ч байж болно.  Хамгийн гол нь өөрийн биеэр контайнерын нөөц бололцоог  туршиж үзэх нь маш чухал.
  3. Тээвэрлэлтийн өмнө болон дараа нь хадгалалтын горимоо чандлан барь. Бүтээгдэхүүний чанарыг хадгалахын тулд ачааны машин 100% бэлэн болтол темпертурын хяналттай орчинд хадгалж, харин жолоочид ачаа зорьсон цэгтээ хүрсэний дараа буулгах эцсийн минут хүртэл каргоны хаалгыг нээхгүй байх хэрэгтэй.
  4. Эзэлхүүнээ тодорхойл.  Темпертурын хяналттай контайнерын зай бага байдаг. Учир нь хөргөлтийн системийн төхөөрөмжүүд суурилуулсан байдаг. Тиймээс контайнерын зайг үргэлж нөөцтэйгээр тооцоолж байх хэрэгтэй.
  5. Тохиолдолын бус чанартай байх хэрэгтэй. Тээвэрлэгчийн туршлага, болоод технологийг сайтар нягталж асуу. Тэд таны тээвэрлэлттэй холбоотой сургалтанд сууж байсан уу? Тоног төхөөрөмжийн насжилт хэд бэ? Хяналтын систем нь хэр нарийн бэ? Эцэст нь тэдэнд онц ноцтой тохиолдолд нөөц төлөвлөгөө бий юу?
  6.  Тээвэрлэлтийн боломжуудаа сонго. Агаарын тээвэр, далайн тээвэр, цуглуулбар ачаа тээвэр, холимог тээвэр гээд таны өмнө маш олон сонголтууд бий. Темпертур горим шаардсан тээвэр газраар илүү оновчтой байдаг хэдий ч тээвэр бүр өөрийн онцлог давуу болон сул талтай байдаг.
  7.  Нэмэлт үйлчилгээг тооцоол. Танай бүтээгдэхүүний онцлогоос хамаараад дан ганц темпертурын горим шаардсан биш бусад нэмэлт үйлчилгээг авах шаардлага тулгарч мэднэ. Жишээ нь маш үнэтэй эмийн бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тохиолдолд харуул хамгаалалт нэмэлт үйлчилгээ авч болох юм. Тээвэр зуучлагчаа сонгохоос өмнө бүх шаардлагуудаа тодорхойлоорой.
  8. Ажиллах цагийн хувиарийн лавла. Тээвэр зуучлагчийнхаа цагийн хувиарыг тодорхой болго. Тэд өдрийн 24 цаг ажилдаг уу? Амралтын өдөр болоод баярын өдрүүдээр ажилдаг уу? Хэрвээ амарч байгаа тохиолдолд хэрхэн холбогдох талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.
  9. Дүрэм журмын зөрчилдөөн үүсэх эсэх. Танай компанийн онцлогоос хамаараад тухайн тээвэр зуучлагчийн дотоод журам , агентлагын бодлого, засгийн газрын дагаж мөрдөх дүрэм журамтай зөрчилдөж болох юм. Тиймээс дүрэм заалтуудыг нягталаад үзээрэй.
  10. Онцгой нөхцөл байдалд нөөц төлөвлөгөөтэй бай. Темпертурын горимтой бүтээгдэхүүн муудаж, гэмтэхдээ амархан тул бүтээгдэхүүнээ хүргэж өгөх эцсийн мөч хүртэл нэмэлт төлөвлөгөөтэй бай.