ТРАНЗИТ МОНГОЛ

ТРАНЗИТ МОНГОЛ

“ТРАНЗИТ МОНГОЛ-2017” ФОРУМ 2017оны 4-р сарын 7ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын гол зорилго нь Ази Европын хооронд хурдацтай нэмэгдэж буй транзит тээврийн их урсгалыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, түүний тоог нэмэгдүүлэх байлаа. Хурлыг нээн Зам Тээврийн Хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл. Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Тээврийн яамны харъяа Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В Мицук, Монгол улсын Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Булган, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөл, “Оросын төмөр замууд” НХН-ийн Тээврийн үйлчилгээний төвийн Ерөнхий захиралын орлогч А.А Хатъянов нар үг хэлэн хуралыг нээв.

2

Азийн Зам” ХХК компаны хувьд Хятад, Орос түншүүдтэйгээ уулзан компаны ISO чанарын шаардлагын талаар шаардлагууыг хүргэн, ачаа тээвэрлэлтийн эрсдлийг хамгийн бага түвшинд барих хамтын ажиллагааны санал бодол солилцон тээвэрлэлтийн шат дамжлага бүр дээр анхаарч ажиллахаа амлаж, компани дээр нэвтрүүлж буй OHSAS аюулгүй ажиллагааны шаарлагуудын анхан шатны мэдээллүүдийг хүргэн талууд тохиролцосны үндсэн дээр урт хугацаанд хамтран ажиллах шинэчлэсэн гэрээнүүд байгууллаа. “ТРАНЗИТ МОНГОЛ-2017” хуралд Монгол, Орос, Хятад 3н улсын төмөр замын удирдлага/төлөөлөгч нар, Гааль, Жинжоу хотын Боомтын газрын дарга, Оросын төмөр замууд НХН-ийн төлөөлөгч, тээвэр зуучын холбоод зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөлүүд оролцсон бол Хувийн хэвшилээс Монгол, Орос, Хятад-ын тээвэр зуучын байгууллагууд оролцов. Хурлын ирц нийт албан ёсоор урилга хүргүүлсэн тооноос даруй 2дахин их байж 300 давсан нь 2хөрш маань Монгол улсаар транзит тээвэр хийх сонирхол хэр их байгааг батлаад амжив.  Хурлын үеэр “Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Хятад, ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа”, ”Монгол улсын төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлтийн талаар”, ”Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд төмөр зам, тээвэр зуучийн байгууллага, далайн боомтын хамтын ажиллагаа” гэсэн 3н үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавин оролцогч нар өөрсдийн санал бодлыг илэрхийлэн асуулт хариултаар дүүрэн болов. Хурлын үеээр Ташкент хотноо зохиогдсон Орос, Монгол, Хятад гурван талт уулзалтын үеэр батлагдсан “Эдийн Засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн талаар дурьдагдаж, Монгол улсын “Талын зам”, БНХАУ-ын “Бүс ба зам”, ОХУ-ын “Евроази эдийн засгийн коридор” санаачлагуудыг уялдуулан баталсан хамгийн анхны олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаар мөн дурьдаж дахин сэргээв.  Монгол улс нь 2хөршөөр зогсохгүй Ази Европыг холбосон хамгийн дөт замуудын нэг болж чаддаг ба Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ЗТХЯам, УБТЗ нийгэмлэгээс зорилт тавин ажиллажээ. Уг зорилтын үр дүнд дамжин өнгөрөх тээврийн чингэлэгийн шилжүүлэн ачилтын тарифыг багасган, тээврийн тарифыг 15хувиар бууруулж ачааны хэмжээнээс хамаарсан хөнгөлөлтүүдийг үзүүлж байна. Мөн дамжин өнгрүүлэх хугацааг БНХАУ аас ОХУ- ын чиглэлд 26хувь, ОХУ аас БНХАУ-ын чиглэлд 27хувь тус тус багасгаж шилжүүлэн ачилтыг зургаан цагт багтаан гүйцэтгэдэг болсон байна.

4

Хурлын төгсгөлд Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран цаашид хамтарч ажиллахаар болов. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа форумыг хаан үг хэлэхдээ 2014онд Хятадын удирдагч Си Зинь Пин-ий Монгол улсад айлчлахдаа хэлсэн “Хятад улс Монгол улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг уриалж байна” гэсэн үгийг дурьдан эрхэм зочдын санал зөвлөмжүүдийг бид Монгол улсын хөгжилд чухал үүрэгтэй транзит тээврийг хөгжүүлэхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр хэмээн ойлгон хүлээн авч цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаандаа тооцож ажиллах болно хэмээсээр хурал бүтэн бүтэн өдрийн турш ажил хэрэгч уур амьсгал дор амжилттай болж өндөрлөлөө.

3