Турк улс Белгийн Брюсель хот руу долоо хоног бүр агаарын ачаа тээвэрлэлт хийнэ

Турк улс Белгийн Брюсель хот руу долоо хоног бүр агаарын ачаа тээвэрлэлт хийнэ

article3

Туркийн ачаа тээвэрлэлтийн нисэх онгоцны авиа компани европын бүс дэх тээвэрлэлтэндээ Белгийн нийслэл Брюсель хот руу ачаа тээвэрлэх албан ёсны шинэ чиглэлийг нэмжээ. Энэхүү ачаа тээвэрлэлтийн нисэх онгоц нь Эйрбус А310 хэмээх маркийн онгоц бөгөөд  4 сарын 28-аас эхлэн долоо хоног бүр ачаа тээвэрлэлтийг Туркээс Брюсель руу хийх юм байна. Истанбулын төвтэй холбогдсон тус шинэ чиглэлийн тээвэрлэлт хийгдэх болсныг ачаа тээвэрлэдэг компаниуд болон тээвэрлэлттэй холбоотой нийгэмлэгүүдэд зарласан бөгөөд шинэ чиглэлийн тээвэрлэлт нь бямба гараг бүрийн 21.55 цагт бууж байхаар болжээ. Туркийн агаарын ачаа тээвэрлэлтийн авиа компани дээрх үйл явдлыг баталж байгаа бөгөөд тээвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө гэдгээ мэдэгдсэн байна. Энэ оны өнгөрөгч хоёрдугаар сарын дунд үед Бельги дэх Лиегэ нисэх онгоцны буудал болон Истанбул хот хоорондын агаарын ачаа тээвэрлэлт хурдацтайгаар нэмэгдсэн тул ийнхүү албан ёсны шинэ тээвэрлэлтийн чиглэл гаргах болжээ.