Тэрбум долларын ачаа далайд гацлаа. Таны ачаа гацсан юм биш биз?

Тэрбум долларын ачаа далайд гацлаа. Таны ачаа гацсан юм биш биз?

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Америкын маш олон жижиглэнгийн худалдаачид Зул сараар худалдаалах бараа нь хугацаандаа ирэхгүй байх вий гэдэгт санаа зовж байна.

Учир нь өнгөрсөн наймдугаар сард  БНСУ-ын, дэлхийд томоор долоод орох Ханжин боомтод түгжрэл үүссэн юм. Үүнээс үүдэн 14.5 тэрбум ам.долларын ачаа ачсан Америкын 66 хөлөг онгоц хөдлөх боломжгүйгээр гацаад байгаа аж. Тодруулбал, боомтынхон ачаа буулгах төлбөрөө төлж чадахгүй байгаагаас дампуурлын ирмэгт ирээд байгаа гэнэ. “Ханжин” групп 90 сая ам.доллар гаргаж өөрсдийн ачааны зарим хэсгийг буулгахаар болоод байгаа хэдий ч дээрх төлбөр нь тэдэнд шаардлагатай 270 сая ам.долларын ердөө нэгээхэн хэсэг юм. Тиймээс бараанууд далайд гацсан хэвээр байна.

hanjin-shipping-sells-london-office

Түгжирлээс болж дэлхий дахины ачаа эргэлтэд гацаа үүсэж магадгүй болоод байгаа ба түүнчлэн бусад томоохон боомтууд хүртэл Ханжин боомттой адил асуудалд орох бий гэдгээс айж байна. Түүнчлэн 170 тэрбум ам.долларын ашигтай ажилдаг томоохон чингэлэг тээвэрлэгчид 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна. Дэлхийн хамгийн том тээвэрлэгч болох Maersk болоод Danish фирмүүд хүртэл аюултай байдалд оржээ. Ханжин боомт дампууралд хүрэх гэж буй гол шалтгаан нь тэд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой аж.  Энэ бүхэн дэлхийн логистикын салбар хэтэрхий хурдтай хөгжиж буйтай холбоотой. Асуудлыг шийдэх хамгийн зөв гаргалгаа бол Maersk шиг томоохон тээвэрлэгчид хөлөг онгоцныхоо хэмжээг томруулах явдал юм.

Дэлхий дахинд тулгарсан тээврийн иймэрхүү асуудалтай зэрэгцээд, хэрвээ та хайртай дотны хүндээ шинэ жилийн бэлэг илгээмж явуулах гэж байгаа бол эртхэн тээвэр зуучлагчаа сонгон явуулаарай гэж зөвлөж байна.