Түүвэр ачаа тээвэрлэлт гэж юу вэ? | Азийн зам ХХК Тээвэр зууч

Түүвэр ачаа тээвэрлэлт гэж юу вэ?

Түүвэр эсвэл цуглуулбар ачаа тээвэрлэлт гэдэг нь тухайн хэрэглэгчийн ачаа бүтэн чингэлэг дүүрэхгүй мөн агаараар тээвэрлэхэд овор хэмжээ болон зардлын хувьд өндөр байгаа тохиолдолд өөртэйгээ адил нөхцөл байдалтай хэрэглэгчтэй хамтран ачаагаа тээвэрлэхийг хэлнэ. Олон улсад түүвэр ачаа тээвэрийг LTL болон LCL  тээвэрлэлт хийнэ гэж ярьдаг.

LTL тээвэр гэж юу бэ?

LTL тээвэрлэлт гэдэг нь латинаар “Less than truck load” буюу ачааны машины тээвэрлэх хэмжээнээс бага ачааг тээвэрлэх үед энэхүү нөхцөлийг сонгодог. Ачааны машины тээвэрлэх хэмжээнээс бага хэмжээ гэдэг нь ихэвчлэн 68 кг-аас 9 кг-ын хоорондох ачааг хэлнэ.

10

LCL тээвэр гэж юу бэ?

LCL тээвэрлэлт гэдэг нь латинаар “Less than container load” буюу контайнерын хэмжээнээс бага хэмжээтэй ачааг тээвэрлэхэд ашигладаг тээвэрлэлт юм.

Дээр дурдсан тээвэрлэлтүүдийг энгийнээр ойлговол LTL гэдэг нь автозамын тээвэрлэлт, LCL гэдэг нь далайн тээвэрлэлт юм.

img-12

Бид БНХАУ, ОХУ, Европын улсууд, Ази-АНУ-аас цуглуулбар ачааны тээврийг чингэлэгээр болон автомашинаар тогтмол зохион байгуулж байна. Тээвэрлэлт тогтмол зохион байгуулагдаж байгаа тул чингэлэг, машин дүүргэхийг  хүлээж  хугацаа  алдахгүй боллоо.

Бидний тээвэрлэлтийн давуу тал нь үнэ хямдаас гадна тогтмол замын мэдээ, мэдээлэл хүргэж таны гарт хүрч үйлчилнэ.

 

Бидэнтэй холбоо барихыг хүсвэл
Утас-70149939 мэйл – contact@asianway.mn, sales3@asianway.mn, sales4@asianway.mn