ХОЛИМОГ ТЭЭВЭРЛЭЛТ | Азийн зам ХХК тээвэр зуучлал логистик ТРАНЗИТ ачаа тээвэрлэлт

ХОЛИМОГ ТЭЭВЭР

ХОЛИМОГ ТЭЭВЭР

Холимог тээвэр

Далайд гарцгүй Монгол улсын хувьд гуравдагч орны тээвэрлэлтийг холимог тээврийн шийдлүүдээр түлхүү хийдэг. Худалдагч, худалдан авагчийн эрсдэл, хариуцлагыг Инкотермсээр зааж өгдөг.  Манай орны хувьд далайн тээвэр оролцсон бүхий л тээвэрлэлт холимог тээвэрт хамаарах ба энэ нь бидний өдөр тутмын ажлын нэгээхэн хэсэг юм. Холимог тээвэрт ачааны төрөл, шинж чанарт тохируулан олон улсын стандартын 20 ба 40 футын ердийн болон тусгай зориулалтын (дулаалгатай, хөргүүртэй, тавцант, задгай зэрэг) чингэлгүүдийг ашигладаг.

Инкотермсын тухай илүү ихийг энд дарна уу.

Бидний шийдлүүдээс дурдвал :

Инчеон, Бээжингээр дамжуулан 

  • Агаар+Далай + Төмөр замын холимог тээвэр
  • Агаар+Авто тээвэр+Төмөр зам

БНХАУ-ын Тянжин боомтоор дамжуулан

  • Далай + Төмөр замын тээвэрлэлт 

зэрэг янз бүрийн холимог тээвэрлэлтийг зохион байгуулж байна.

Манай ISO 9001:2015 чанарын стандартын сертификат эзэмшсэн мэргэжлийн хамт олон танд туслахад бэлэн байна.