Худалдаа, тээврийнхэн хамтран ажиллаж байна

Худалдаа, тээврийнхэн хамтран ажиллаж байна

Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөл өнгөрч буй онд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Энэ онд Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн, зөвлөлийн дүрмийг нийт гишүүдээр хэлэлцүүлэн шинэчлэн баталлаа. Зөвлөлд худалдаа, тээврийн салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчдийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгуулагууд, судлаачдаас гадна. ЗТЯ, МХЕГ, ГЕГ, СХЗГ зэрэг төр, засгийн байгууллагуудаас төлөөлөл оруулсан нь “Төр-хувийн хэвшлийн түншлэл” – ийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан явдал юм.

Тус зөвлөл нь  худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, үр ашгийг нэмэгдүүлэх, зардал бууруулах, салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт, судалгаа хийх, санал зөвлөмж боловсруулж холбогдох яам, агентлаг, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргүүлэх, удирдлагуудыг мэдээ, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Энэхүү чиг үүргийнхээ  хувьд бид салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, дотоодын болоод олон улсын байгууллагуудтай олон чиглэлээр хамтран ажиллалаа. Тухайлбал:

  • Худалдааны болон тээврийн салбарын ААН-үүдийг хооронд нь уулзуулж, харилцан санал солилцох, туршлага хуваалцах зорилгоор “Худалдаа тээврийн салбарын хамтарсан уулзалт”-ыг 2016 оны гуравдугаар сард зохион байгууллаа.
  • Монгол Улсын худалдаа, тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг  тодорхойлох худалдаа тээврийг хөнгөвчлөх чиглэлэээр бодлого боловсруулж буй төрийн яамд, агентлагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй төрийн яамд, агентлагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэж буй дотоодын ТББ, олон улсын байгууллагууд, банк, мөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн үүрэг оролцоог зөв тодорхойлон гаргах, идэвхийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд зорилгоор 2016 оны дөрөвдүгээр сард  Монголын логистикийн холбоо ШУТИС-ийн БУХС-тай хамтран “Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан, хэлэлцүүлэг, танилцах аян, сургалт, үзэсгэлэнг хамтад нь зохион байгууллаа.
  • Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбоотой хамтран “Тээвэр логистикийн анхан шатны сургалт” амжилттай зохион байгууллаа.
  • Түүнчлэн худалдаа, тээврийн салбарын тодорхой асуудлуудаар санал бэлтгэж холбогдох яам агентлагуудад хүргүүлсэн төдийгүй тээвэр, логистик, худалдааны чиглэлээр хэд хэдэн судалгааны ажил хийв.
  • Мөн бизнес эрхлэлтийн индекс ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр логистикийн гүйцэтгэлийн индекс зэрэг олон улсын байгууллагын судалгааны тайланууугуудаас манай улстай холбоотой мэдээллийг эх сурвалж болгон гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд тайлан хүргүүллээ.
  • МҮХАҮТ-аас зохион байгуулсан гадаад дотоод уулзалт, хурал зөвлөгөөнд гишүүдийг хамруулан оролцуулав.

Энэ мэтчлэн  нэг жилийн хугацаанд бид үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэн, салбарын хэмжээнд багагүй амжилттай ажиллалаа. Ирэх онд бид төрийн байгууллагууд, холбогдох яамдтай илүү түлхүү ойртож ажиллахаар төлөвлөж байна.

Мөн засгийн газрын баримталж буй бодлогуудыг ялангуяа “Цахим нэг цонх”-ны үйлчилгээг нэвтрүүлэх ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэх, худалдаа эдийн засгийн интеграцид хамрагдан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, ложистикийн дэд бүтэц, үйлчилгээг бүрдүүлэх зэрэг худалдааг хөнгөвчлөх бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах зорилго тавин ажиллаж байна. Ингээд Зөвлөлийн гишүүдийн нэрйн өмнөөс нийт бизнес эрхлэгчиддээ Шинэ оны мэнд хүргэж, ирж буй жилдээ ололт  амжилтаар дүүрэн, ажил үйлс нь өөдрөг байхыг хүсэн ерөөе.

Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн дарга, “Азийн Зам” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал П.СОЛОНГО

Эх сурвалж: “Биз Таймс” сонин