Хятадаас зөв нийлүүлэгчээ сонгох 7 зөвлөгөө

Хятадаас зөв нийлүүлэгчээ сонгох 7 зөвлөгөө

china 1

1 – ЗӨВ НИЙЛҮҮЛЭГЧЭЭ СОНГОХ

  • Хууль дүрмийн мэдлэг
    Бараа бүтээгдэхүүнийг импорт экспортын дүрэм журам, татварын нөхцөл, хуулийн шаардлагыг сайтар ойлгон дагаж мөрдөн үйлдвэрлэх, тээвэрлэх шаардлагатай байдаг. Цаашид 2 талд асуудал үүсэхээс сэргийлэн таны Хятад дахь нийлүүлэгч уг хууль дүрмүүдийг сайн ойлгосон байх шаардлагатай.
  • Хувийн харилцаа холбоо
    Хятад улсад төрийн болон бизнес байгууллагуудтай хувийн болон бизнес харилцаа холбоо сайтай харилцагч сонговол их тустай байдаг. Энэ нь төлөвлөөгүй эрсдэл, асуудал гарсан тохиолдолд шийдвэрлэхэд хэрэг болдог.

  2 – БИЗНЕС ХАРИЛЦАА БОЛ ХУВИЙН ХАРИЛЦАА

  • Харилцаа чухал
    Бизнес хийхийн өмнө хувийн харилцаа тогтоох нь Хятадад уламжлал болсон гэхэд болно. Тиймээс урт хугацааны бизнес хийх гэж байгаа бол Хятад нийлүүлэгчтэйгээ сайтар танилцах нь чухал.
  • Хятадад оч
    Дээр дурдсанчлан Хятад хүмүүс хувь хүний харьцааг чухалчилдаг тул нийлүүлэгч, харилцагчидтайгаа биеэр уулзахын тулд Хятадад зочилбол таны бизнесийн урт удаан, найдвартай хамтрагчтай болох магадлал эрс өсөх болно.

3 – ҮНЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ ЧУХАЛ

  • Туршлага
    Хятадад бараа бүтээгдэхүүн тээвэрлэнэ гэдэг нарийн мэдлэг, зохицуулалт шаардсан, өндөр эрсдэлтэй ажил байдаг. Одоо бага хэмжээний мөнгө хэмнэхийн тулд туршлага багатай нийлүүлэгч сонговол ирээдүйд хэмнэснээсээ их эрсдэл хүлээх магадлалтай.
  • Хэт бага үнээс болгоомжил
    Харилцагч татахын тулд зарим үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид хэт бага үнэ хэлдэг. Тэд дараа нь ихэвчлэн нэмэлт ажлын хөлс гэх мэтээр уг үнээ шингээн буцааж олохыг эрмэлздэг.

4 – ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ШИЙД

  • Хятадаас байнгын найдвартай тээвэр хийдэг компани сонгон үйлчлүүлэх нь чухал. Энэ нь танд болон таны харилцагчид учрах эрсдэлийг багасгаж, нэмэлт ажлыг маш ихээр хөнгөвчилнө.

5 –  ХИЛ ГААЛЬ

  • Хил гаалиар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх, тээвэрлэх нь нарийн ярвигтай ажил байдаг. Уг ажлыг ихэвчлэн тээврийн найдвартай компанид даатгасан нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд хэмнэлттэй зөв шийдвэр болдог.

6 – СОЁЛЫН ЯЛГАА

  • Бизнес гэдэг бол хувь хүн хоорондын харилцаа
    Дээр дурьдсанчлан Хятад хүмүүсийн хувьд хувийн харилцаа их чухал. Тэд юмыг шулуухан хэлдэг, ил тод хүмүүс биш. Хэрэв та ямар нэг зөрчлөөс болж харилцагчаа эвгүй байдалд оруулбал тэд тантай дахин харьцахыг хүсэхгүй.
  • Тайван ханд
    Хатуу гэрээ, хэт давамгайлсан харьцаа зэрэг нь Хятад хүмүүстэй хэлэлцээр хийхэд зохимжгүй байдаг.
  • Юун түрүүнд урт хугацааны гэрээ битгий байгуул
    Хятад бизнес эрхлэгчид удаанаар хөдөлж, бизнес харилцааны явцыг ажиглах сонирхолтой байдаг.

7 – ЭХЛЭЛЭЭС ТӨГСГӨЛ ХҮРТЭЛ МЭДЭЭЛЭЛ САЙН СОЛИЛЦ

  • Бичиг баримт
    Бичиг баримт бүрдүүлнэ гэдэг ярвигтай ажил. Бүрдүүлэх бичиг баримтыг жагсаалт гарган бүрдүүл. Танаас олон дахин янз бүрийн бичиг баримт хүссэн мэйл ирэх нь танд ч, таны харилцагчид ч хүдрэлтэй байх болно.
  • Мэдээлэл солилц
    Явцын мэдээллийг тогтмол солилцох нь эрсдэлийг бууруулдаг. Мөн тээврийн үед ч мэдээлэл тогтмол өгдөг тээврийн компани сонгох хэрэгтэй.
  • Асуудал шийдвэрлэх
    Бараа бүтээгдэхүүн удаан хугацаагаар импортлоход асуудал гарах нь дамжиггүй. Энэ үед нийлүүлэгчтэйгээ холбоо харилцаа сайтай байж асуудлыг 2 талд хохирол багатай, ашигтайгаар шийдэж байх нь чухал.

Зөв нийлүүлэгчээ олоход цаг хугацаа, ажил их орох болно. Гэхдээ эхнээсээ зөв харилцагчаа сонгож, сайн харилцаа тогтоож чадвал таны цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэгдэхээс гадна эрсдэл маш ихээр багасдаг. Дээрх 7 зөвлөгөө нь Хятад улсаас найдвартай бизнесийн түнш, нийлүүлэгч олж авахад тань тусална гэж найдаж байна.