Хятадын- ачаа тээвэрт тавигддаг хяналт шалгалт нэмэгдлээ

Хятадад болсон дараалсан дэлбэрэлтүүд

БНХАУ-ын зүүн нутагт орших Жянсу мужийн Яньчэн, Куншан, Тайшин хотуудын химийн үйлдвэрт 2019 оны 3 сарын 21, 31-ны өдөр болон 4 сарын 3-ны өдрүүдэд дараалсан дэлбэрэлт болсны улмаас 84 хүн амиа алдаж, 627 гаруй хүн шархдаж ойролцоогоор 10 гаруй томоохон аж ахуйн нэгжийн барилга, байгууламж сүйтгэгдсэн байна.

Тус мужид ойрхон болсон эдгээр гурван дэлбэрэлтүүд нь аюулгүй ажиллагааны олон зөрчлүүдээс гадна хяналт шалгалт муу байснаас үүдсэн гэж мэдэгдэж байна.

Delberelt

explosion

Үүнтэй холбоотойгоор Хятадын төмөр зам, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, боомтуудын хяналт эрс чангарч Хятадаар тээвэрлэгдэж байгаа химийн болон аюултай ачааны ангилалд багтах бүх ачааг  нэг бүрчлэн шалгаж байна. Энгийн ачааг ч мөн түүврийн аргаар дахин хяналтад оруулж хяналт шалгалт нь улам чангарч байна.

Үүнээс үүдэн Хятадаас импортлогдож байгаа болон Хятадын нутгаар дамжин Монгол улс руу ирж байгаа ачаанд, ялангуяа химийн болон аюултай ачааны гаалийн хяналт шалгалтын нэмэлт зардал гарч болзошгүй байгааг анхааралдаа авна уу.

Та химийн болон аюултай ачааны ангилалд багтаж байгаа бараа тээвэрлүүлэхээр төлөвлөж байгаа бол ачааны ХАЛМ (MSDS), ачааны БТКУС(HS/ГНГ) код, барааны нэрийн  тодорхой мэдээллийг илгээн үнийн санал судлуулаарай.

Энэ нь Хятадын төмөр зам, гааль, мэргэжлийн хяналт шалгалтын газраас шаардагддаг бичиг баримтууд тул харилцагч та бүхнийг ойлгож хамтран ажиллахыг хүсэж байна.

Эх сурвалж:
https://www.nytimes.com/2019/03/22/world/asia/china-chemical-plant-explosion.html

https://edition.cnn.com/2019/03/21/asia/china-chemical-plant-explosion-intl/index.html