Хятадын “Зухай” усан боомтод жолоочгүй чингэлэг ачигч тээврийн хэрэгсэл анхны алхмаа хийлээ

Хятадын “Зухай” усан боомтод жолоочгүй чингэлэг ачигч тээврийн хэрэгсэл анхны алхмаа хийлээ

Driverlesstruck

Хятадын “Вествелл” лаборатори дэлхийн анхдагч автомат чингэлэг ачигч тээврийн хэрэгслийг бүтээжээ.

Хятадын “Вествелл” лаборатори дэлхийн хамгийн анхны жолоочгүй чингэлэг ачигч тээврийн хэрэгслийг бүтээсэн бөгөөд үүнийгээ хятадын “Зухай” усан боомтод 2018 оны нэгдүгээр сард анх удаа бүх нийтэд танилцуулжээ. Орчин үед хиймэл оюун ухаантай буюу автомат тоног төхөөрөмжүүд хөгжиж байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаагийн сацуу энэхүү өөрөө өөрийгөө удирддаг техник нь усан боомтын орчинд ажиллах хамгийн анхдагч шинэ механизм болж байна. Дээр дурдсанчлан хиймэл оюун ухаан нь чингэлэг тээвэрлэгч тээврийн ертөнцийг  тэр чигээр нь өөрчилжээ. Тус “Вествелл” лабораторийн бүтээсэн жолоочгүй чингэлэг ачигч тээврийн хэрэгсэл нь тээвэр зуучлалын компаниуд болоод боомтын хэсгүүдэд ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх мөн хөдөлмөрийн хөлсийг 50 хувиар хэмнэхэд тусалж чадна гэж эдийн засгийн ажиглагчид үзэж байгаа юм байна. Энэхүү автомат тээврийн хэрэгслийг бусад жолоочгүй тээврийн хэрэгслүүдтэй харьцуулахад боомтын орчинд дасан зохицох чадвар болоод шийдвэр гаргах, хяналтыг хослуулах тал дээр харьцангуй хурдан шаламгай байжээ. Тиймээс тээвэрлэлтийн усан боомтууд дахь нэг төрлийн чингэлгийн хөндлөн чиглэлтэй тээвэрлэлт нь маш их ачаалалтай, нарийн түвэгтэй байдаг учраас жолоочгүй чингэлэг ачигч тээврийн хэрэгсэл нь цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлийн урсгал, шилжилт хөдөлгөөнд үр дүнгээ өгнө хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн “Вествелл” лабораторийн бүтээсэн жолоочгүй чингэлэг ачигч энэхүү тээврийн хэрэгслийн хиймэл оюун ухааны элементүүд нь тэдэнд цаашид энэ төрлийн боомтын орчинд жолоодох, учирч болох саад бэрхшээлүүдээс зайлсхийх, чингэлэг тээвэрлэлтийн оновчтой явах замыг төлөвлөх зэрэг илүү олон төрлийн үүрэг гүйцэтгэхэд маш том түлхэц болсон гэж үзжээ.