Хятад, Оросыг холбосон шинэ коридор бий болно

Хятад, Оросыг холбосон шинэ коридор бий болно

Энэ оны эцсээр Монголын газар нутаг дайрсан Хятад, Оросыг холбосон шинэ коридор бий болно.

ОХУ-ын Тээвэр зуучийн яамны тэргүүн сайд Алексей Двойных өнгөрсөн Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ “Хятад, Оросыг холбосон тээврийн хэмжээ огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Баруун Орос болоод Урд Хятадыг холбосон 1000км коридор нээнэ” гэсэн юм.

img_4420_

Түүнчлэн энэ оны 12 дугаар сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах бөгөөд тээврийн хэмжээ 17-20 хувь нэмэгдэхийн зэрэгцээ жил бүр 10 хувиар өснө гэлээ.

Оросын тээврийн хэрэгслүүд Бээжин болоод Тианжин руу тээвэр хийхдээ Улаанбаатараар дамжин өнгөрч, Сиберийн Улаан-Үүдэд хүрэх ажээ.

Каргоны хэмжээ эхний есөн сарын байдлаар 1.9 сая тонн хүрээд байгаа бөгөөд 2015 оны тээвэрлэлтийн хэмжээг давсан байна. Тээврийн ихэнх нь газар тариалангийн болоод боловсруулсан хүнс аж.

Энэхүү коридор нь зүүн тийшээгээ сунах бөгөөд 2018 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.