Цаг агаар зөөлөрч логистикын салбарт нөхцөл байдал дээрдэж байна

Цаг агаар зөөлөрч логистикын салбарт нөхцөл байдал дээрдэж байна

Сиберээс орж ирсэн хүйтний эрчийн өөрчлөлтөөс болж маш их цас орж, цаг агаар огцом хүйтэрсэнээс авто замуудыг хааж, авто замын тээвэр зогссон байсан бол төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн хэвээр байсан. Харин ирэх долоо хоногт цаг агаар багаар дулаарч тээврийн салбарын нөхцөл байдал сайжрах төлөвтэй байна.
16d819b3b04cf966fc965d87a691fd93
Төмөр замын дагуу 2016 оны арваннэгдүгээр сарын 22-29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/7 хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна/
Арваннэгдүгээр сарын 22,25-нд замын хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 25-нд замын зарим хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 22-23-нд замын хойд хагаст өдөртөө 16-21, шөнөдөө 26-31 хэм хүйтэн, замын өмнөд хагаст өдөртөө 10-15, шөнөдөө 19-24 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч замын хойд хэсгээр өдөртөө 10-15, шөнөдөө 21-26 хэм хүйтэн, замын өмнөд хэсгээр өдөртөө 3-8, шөнөдөө 13-18 хэм хүйтэн байна.