Шермьетево нисэх буудалд ачааны терминал нэмэгджээ

Шермьетево нисэх буудалд ачааны терминал нэмэгджээ

shere1

ОХУ-ын ачааны эрэлт хэрэгцээ өндөр байдгаас үүдэн Шермьетево олон улсын нисэх онгоцны буудалд жилд 380,000 тонн ачаа барааг тээвэрлэх боломжтой ачааны терминалыг нэмэлтээр барихаар ажил эхэлж байна.

Энэхүү шинэ терминалын барилгын цогц ажил энэ жилийн эхний улиралд эхлэх бөгөөд Москва Каргогийн мэдээлснээр терминалын одоо байгаа цолгцолбор нь энэ жил нээлтээ хийснээс хойш ачааны үйлчилгээний эрэлт 38 хувиар өссөн байна.

ОУ-ын агаарын ачааны тээвэрлэлтийн эрэлт их болж байгаа ба цаашдаа ч өснө гэсэн хүлээлттэй байгаагаас үүдэн энэхүү терминалыг нээсэн бөгөөд хэтдээ Европын ачааны эргэлтийн зангилаа (хаб) болохыг зорин стратеги төлөвлөгөөг боловсруулснаа Шермьетево ОУ-ын нисэх онгоцны буудлын дарга Александр Пономаренко дурдсан юм.

PJSC Aeroflot, Volga-Dnepr Group болон өөр бусад ачааны операторуудтай хамтран энэхүү том төслийг хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд цаашдаа 2024 он гэхэд зах зээлийн эрэлтээс хамааран жилд 700,000 тонн ачааг тээвэрлэхээр зорин ажиллаж байна.

Одоогийн цогцолбор нь энэ оны 8 сард нээлтээ хийсэн бөгөөд нийт үйл ажиллагааны 60 орчим хувь нь бүрэн автоматажсан тоног төхөөрөмжөөс бүрдсэнээр ачааны эргэлт 2 цагаар хурдассан үзүүлэлт гарсан байна.

Өнөөдрийн байдлаар Шермьетево олон улсын нисэх буудлын хувьд жилд 90’000 орчим тонн, өдөрт дунджаар 250 тонн ачаа тээвэрлэдэг энэ нь олон улсын ачаа тээвэрлэлтийн транзит 80 хувиар өссөн үзүүлэлт юм.