AГААРЫН ТЭЭВЭР| Азийн зам ХХК тээвэр зуучлал логистик

AГААРЫН ТЭЭВЭР

AГААРЫН ТЭЭВЭР

Агаарын тээврийн үйлчилгээ

Бид  олон улсын сүлжээгээрээ дамжуулан агаарын тээврийн үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байна. Үүнд:  

  • Төрөл бүрийн тоног төхөөрөмж
  • Сэлбэг хэрэгсэл  
  • Харилцаа холбооны төхөөрөмжүүд
  • Үнэт зүйлс
  • Амархан гэмтэх, муудах шинж чанартай бүтээгдэхүүн
  • Дипломат ачаа
  • Хувийн эд зүйлс 
  • Бусад

Агаарын тээвэрлэлт нь цаг хугацаа богино үед хамгийн оновчтой сонголт юм.Бид бичиг баримтын боловсруулалт, хяналтын удирдлага, ачилт буулгалтын үйл ажиллагааг IATA  болон ISO 9001:2015-ын дүрэм шаардлагад нийцсэн байдлаар тээвэрлэдэг. Агаарын тээвэрлэгч компаниудын нислэгийн хуваарь, маршрутаас хамааран агаарын импорт, экспорт цаашлаад транзит ачааны зуучлалыг найдвартай үзүүлж, ачааг дунджаар ажлын 3-6 хоногт багтаан тээвэрлэн оруулж ирэх боломжтой.

Нэмэлт үйлчилгээ: 

  • Гаалийн бүрдүүлэлт хийх 
  • Ачаа ачих
  • Буулгах
  • Хадгалах
  • Хүлээн авагчид хүргэх зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлж байна.

Манай ISO 9001:2015 чанарын стандартын сертификат эзэмшсэн мэргэжлийн хамт олон танд туслахад бэлэн байна.