Aчааны чингэлгийн талаарх сонирхолтой 10 баримт

Aчааны чингэлгийн талаарх сонирхолтой 10 баримт

cont 1

1. Одоогоор дэлхий дээр 17 сая гаруй чингэлэг ачаа тээвэрт ашиглагдаж байна.

2. Анхны металл ачааны чингэлгийг 1956 онд Malcolm McLean хэмээх хүн зохион бүтээсэн.

3. Бүхий л ачааны чингэлгийн ойролцоогоор 97% нь Хятадад үйлдвэрлэгдсэн.

4. Дунджаар 675 чингэлэг жил бүр далайд алга болдог.

5. Ачаа тээвэрт ашиглахгүй байгаа чингэлгүүдийн тоог оролцуулбал Дэлхий дээр ойролцоогоор 530 сая чингэлэг байгаа гэсэн тооцоо байдаг.

6. Төмөр чингэлгийн ашиглагдах хугацааг дунджаар 20 жил гэж үздэг.

7. Дэлхий дээрх ачаа тээврийн 95% нь далайгаар дамждаг.

8. Стандарт ачааны чингэлэгт 3500 ш гутлын хайрцаг багтана.

9. Дэлхийн хамгийн ачаалалтай боомт болох Шанхайн боомтоор жилд 30 сая гаруй чингэлэг дамждаг.

10. Ачааны чингэлгийг дээд тал нь 6-г давхарлан ачиж болдог