Нээлттэй ажлын байр зарлаж байна

Хүний нөөц

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Компанийн эрхэм зорилго, зорилтыг хангаж ажиллахын тулд компанийг мэргэшсэн чадварлаг хүний нөөцөөр тасралтгүй хангах, одоо ажиллаж буй хүний нөөцийг сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулах замаар сэтгэл ханамжийг дээшлүүлэн хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад оршино.

АЖИЛД АВАХ ЖУРАМ
Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон ажилтан, сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Ажилд орохыг хүсэгчдээс сонгон шалгаруулалт хийж ажилтанг ажилд авах үйл ажиллагаа нь “Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулж авах тухай журам”-ын дагуу дараах үе шаттайгаар явагдана.
БҮРДҮҮЛЭХ Материал
Ажилд орохыг хүсэгчдээс дараах материалыг бүрдүүлж авна
  • Анкет
  • 1 % зураг / сүүлийн 3 сарын байдлаар /
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт
  • Бусад баримт бичиг / шаардлагатай тохиолдолд /
Тээврийн менежер - 2

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Улс хоорондын тээвэр зохион байгуулах
Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийн дагуу ажиллана.

Ерөнхий шаардлага

  • Тээвэр, гадаад худалдааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Бие дааж тээвэр зохион байгуулах чадвартай;
  • Англи болон Хятад эсвэл Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Үнэнч, шударга, итгэл дааж тогтвор суурьшилтай ажиллах;
  • Ажлын санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар ажиллах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

  • Тээвэр, логистикийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Шаардлага хангасан ажил горилогч нар hr@asianway.mn хаягаар CV бөглөж явуулна уу
  • Зөвхөн анкетны шалгаруулалтад шалгарсан ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Хүчинтэй хугацаа: 2018/08/30 – 2018/09/23

Тээвэр борлуулалтын менежер - 4

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Тээврийн олон төрлийн шийдлийг боловсруулж харилцагч үйлчлүүлэгч нарт санал болгох
Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, шинэ хэрэглэгчийг татах зэрэг ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн дагуу ажиллана

Ерөнхий шаардлага

  • Олон улсын худалдаа, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Худалдаа, борлуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Бүтээлч, өөртэй итгэлтэй, авхаалжтай, өндөр бүтээмжтэй;
  • Үнэнч, борлуулалт хийх ур чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  • Илтгэх ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

  • Тээвэр, логистикийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Шаардлага хангасан ажил горилогч нар hr@asianway.mn хаягаар CV бөглөж явуулна уу
  • Зөвхөн анкетны шалгаруулалтад шалгарсан ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Хүчинтэй хугацаа: 2018/08/30 – 2018/09/23

Ажилтан сонгон шалгаруулахад баримталдаг зарчим

Шударга, нээлттэй, ил тод

Ажилтан сонгон шалгаруулах дараалал :

aaw