Amazon-ы шинэ дрон | Азийн зам ХХК тээвэр зуучлал логистик

Amazon-ы шинэ дрон

Amazon-ы шинэ дрон

Хэд хоногийн өмнө суборбитал пуужингаа амжилттай хөөргөн газардуулсан Жеф Безос энэ удаа өөр нэгэн төслийнхөө явцыг танилцууллаа. 2013 онд Amazon компани дроноор бараа хүргэдэг Prime Air гэх шинэ үйлчилгээг хөгжүүлж байгаагаа анх танилцуулсан билээ. Ирээдүйн хүргэлтийн систем нь агаарт нисэх тээврийн хэрэгслийн тусламжтай 30 ба түүнээс бага минутад хэрэглэгчийн барааг хүргэх юм. Тэд анхны санаагаа улам боловсронгуй болгон 2 дахь үеийн хүргэлтийн дроноо танилцуулсан байна. Шинэ загварын дрон нь 2 жилийн өмнө танилцуулж байсан дроноос тэс өөр болж. Анхны загвар барааг ил тээвэрлэдэг байсан бол энэхүү дрон нь ачаа барааг бие дотроо хадгалан нисэх аж. Мөн хэлбэр, хэмжээний хувьд ч хамаагүй томрон өөрчлөгджээ.

Шинэ дрон нь газраас 120 гарам метрийн өндөрт хөөрөн 25 км зай дотор барааны хүргэлтийг хийх юм. Нисэж байгаа дроныг хүргэлтийн явцад өөр биеттэй мөргөлдүүлэхгүйн тулд “sense and avoid technology”-г Amazon компани хөгжүүлсэн байна.

Доорх танилцуулга дүрс бичлэгт захиалга хийхээс эхлээд хүргэлт хийгдэх хүртэлх бүхий л алхмыг бүрэн харуулжээ. Дүрс бичлэгээс үзвэл дрон газардах үедээ урьдаас бэлдсэн зориулалтын Amazon-ы тавцан дээр газардах бололтой. Одоогоор яг хэзээ албан ёсоор нийтийн хэрэглээ болох нь тодорхойгүй байгаа хэдий ч тун удахгүй биз ээ.

Эх сурвалж: Youngreader.mn