"Hyperloop 1" технологийг Арабын Нэгдсэн Эмират улсад нэвтрүүлнэ

“Hyperloop 1” технологийг Арабын Нэгдсэн Эмират улсад нэвтрүүлнэ

“Тесла” моторсын гүйцэтгэх захирал Элон Маскын мөрөөдөл болсон өндөр хурдны масс ихтэй тээвэрлэлт хийх “Hyperloop” технологийг Арабын Нэгдсэн Эмират улс нэвтрүүлэхээр болж зар сурталчилгаагаа цацаад эхэлсэн байна. Тэгэхээр ойрх дорнодод анхны “галзуу” хурдан галт тэрэг давхиж эхлэх нь.”Hyperloop 1″ технологийг томоохон гол хотуудын хооронд холбох бөгөөд жишээ нь: Дубай, Абу Даби хотуудын хооронд 160 км байдаг ба ихэвчлэн автомашинаар давхихад хоёр цаг явдаг бол “Hyperloop 1” технологиор ердөө 12 минут зарцуулах аж. Өөрөөр хэлбэл, 800км/ц хурдтайгаар давхина.

Та доорх сонирхол татам видеог үзсэнээр “Hyperloop 1”-ийн талаар илүү дэлгэрэнгүй ойлгох болно.

Өнгөрсөн тавдугаар сард задгай талбайд “Hyperloop 1”-ийг туршилтад оруулж 185 км/цагийн хурдыг ердөө хоёр секундын дотор авч чадахыг харуулсан.

Маргааш буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Эмират улс өөрсдийн “Hyperloop 1”-ийн талаарх шинэ рекламаа цацах бөгөөд хүн бүр гайхан, тэсэн ядан хүлээж байна.

Дээр график зурганд харуулж байгаагаар Дубайгаас Абу Даби руу автобусаар зорчиход хоёр цаг, автомашинаар 1.3 цаг, онгоцоор 1.2 цаг, галт тэргээр нэг цаг зарцуулах бол “Hyperloop 1” ердөө 12 минут зарцуулах юм. Ирээдүйд тавтай морил.