Тээвэрлэлтийн зардлаа хэрхэн бууруулах вэ?

Тээвэрлэлтийн зардлаа хэрхэн бууруулах вэ?

Та яг одоо шинэ оныхоо төсөв төлөвлөгөөгөө гаргах гэж байна уу ? Тэгвэл доорхи мэдээллийг уншаарай.

Манай орны хувьд далайд гарцгүй байдал, дэд бүтцийн хөгжил, хөрш орнуудын дамжин өнгөрүүлэх бодлого  зэрэг шалтгаануудаас  логистикийн зардал бусад оронтой харьцуулахад өндөр байна. Гэвч компаниуд тээвэр логистикийн оновчтой төлөвлөгөө боловсруулснаар зардлаа танах боломжтой. Ингээд бид танд зардлаа хэмнэх дараах 10 зөвлөгөөг санал болгож байна.

  1. Агаарын тээврийг сонгох гэж бүү яар. Далайн тээвэр нь илүү хугацаа зарцуулдаг боловч агаарын тээврийн зардлаас 75% хямд байдаг.
  2. Холимог тээвэрлэлтийг сонго. Далайд гарцгүй манай орны хувьд холимог тээвэр хамгийн зөв сонголт. Хэрвээ далайн тээвэр ашиглан таны ачаа зорьсон газартаа хүрэх боломжгүй тохиолдолд, нөхцөл байдлаас шалтгаалаад хүрч болох хамгийн ойр боомт руу агаараар эсвэл төмөр замаар тээвэрлээд үргэлжлүүлэн далайгаар тээвэрлэх эсвэл эхлээд далайн замаар ачаагаа хүргээд дараа нь бусад тээврээр тээвэрлэж болно. Хэдий богино зайд ч таны төлбөр бага гарах болно.
  3. Агуулахаа сонгохдоо ухаалгаар ханд. Агуулах түгээлтийн цэгээ сонгохдоо хямдханыг нь биш байршилыг нь бодож сонгоорой. Түгээлтээ тухайн хямд агуулахаас хийхэд хэтэрхий хол зайтай бол зардал болон хугацаа хэмнэгдэхгүй байх сул талтай. Хэрвээ танай компани олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг боловч нэг цэгээс түгээлтээ хийдэг бол хэрэглэгчидтэйгээ ойр боомтуудад түгээлтийн цэгээ хуваан байршуулаарай. Орон нутагт хэрэглэгчийн тоо хэмжээнээсээ хамааран  бүсчлэн хуваагаад бүсийнхээ хамгийн ашигтай байршлыг сонгон түгээлтийн цэгээ байршуулаарай.  Ингэснээр тээвэрлэлтийн зардлаа танах боломжтой.
  4. Тээврийн төрлөө  зөв сонго. Цуглуулбар ачаа тээврээр (consolidation)  ачаагаа тээвэрлүүлэх нь цаг хугацаа хэмнэх боловч бүтэн машин, чингэлгээр тээвэрлэлт хийхээс  10-30%  илүү зардалтай байдаг. Хэрвээ таны үйлчлүүлэгч тогтмол бага хэмжээтэй  бараа захиалдаг бол түүнтэй тохиролцон нийлүүлэх хуваарь дээрээ  өөрчлөлт хийж болох юм.
  5. Машин, чингэлэг  ачихдаа зай ашиглалтаа тооцоол. Машин,чингэлгийн зайн ашиглалтыг сайжруулах нь маш чухал. Ачааг ачихаас   өмнө ачааны баглаа боодлын мэдээллийг гарган ачилтын зай ашиглалтын тооцоо гаргахыг тээвэрлэгч, тээвэр зуучлагч нараасаа хүсч байгаарай.
  6. Худалдааны гэрээндээ анхаар. Танай нийлүүлэгчийн нэн тэргүүний зорилго бол хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэх болохоос тээвэрлэлтийн талаар танай компанитай маргах биш юм. Хэрвээ та боломжтой бол бараа бүтээгдэхүүнээ өөрөө тээврийг нь хариуцах худалдааны нөхцлийг сонгоорой. Жишээ нь FOB, EXW гэх мэт. Ингэснээр та тээврийн зардлаа хянан удирдах боломжтой. Таны сонгох тээвэр зуучлагч, логистикийн компани танд  боломжит хувилбаруудыг танилцуулах болно.
  7. Тээвэрлэлтийн үйлчилгээ худалдан авахдаа анхаар. Бараа бүтээгдэхүүний тань   онцлогт тохирсон тээвэр хийх чадвартай, туршлагатай компанийг сонгон урт хугацааны гэрээ хийж ажилллах нь үнийн хөнгөлөлт, төлбөрийн таатай нөхцөл, хариуцлага тооцоход маш их дөхөмтэй байж танай компанид бодит хэмнэлт авч ирнэ.
  8. Судалгаа, дүн шинжилгээ хий, зөвлөгөө ав. Хөрөнгө мөнгө гарган компанийн нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн үйл ажилллагаандаа зөвлөх үйлчилгээ авах, гуравдагч компанитай гэрээлэн ажилллах нь таны хувьд үргүй дэмий мэт санагдаж болох юм. Гэхдээ сайн судалгаа шинжилгээ хийж, хариуцлагаа бусадтай хуваалцсанаар компанийн эдийн засгийн нөөц боломжийг тэлж тээвэрлэлтийн зардал хэмнэх хамгийн сайн хүчин зүйл болж чадна.