UPS Лондонгийн түгээлтэд механикжсан дугуйн чиргүүл туршина

UPS Лондонгийн түгээлтэд механикжсан дугуйн чиргүүл туршина

UPSbiketrailer

UPS нь “Нөлөө багатай хотын логистик” төслийн хүрээнд унадаг дугуйн жолоодлоготой механикжсан чиргүүлийг турших бөгөөд энэ нь замын түгжрэлийг бууруулах зорилготой юм.

Эхлээд депогоосоо нэг чиргүүлэн ачаанд илгээмжүүдээ хийх бөгөөд, энэ дугуйн чиргүүлээрээ хотын ачаалалтай хэсэгт байдаг үйлчилгээний төв рүү тээвэрлэх юм байна. Эдгээр төвүүдээс илгээмжүүд нь цааш гэр эсвэл байгууллагууд руу унадаг дугуйгаар эсвэл явганаар хүргэгдэнэ.

Энэхүү төсөл нь UPS, Фернхэй, Скотконун, Хадэрсфилд Их Сургууль, Оутспөкэн Дэливэри зэрэг 5 байгууллагын хамтын ажиллагаа юм.

“Нөлөө багатай хотын логистик” төсөл нь манай хотуудад илгээмж, шуудан хүргэх арга замд хувьсал хийж чадах төсөл юм” гэж UPS-ийн Европын тогтвортой байдлын захирал Питер Харис хэлжээ. “Нөлөө багатай хотын логистик” төсөл нь Innovate UK-ийн 10 сая еврогийн хөрөнгө оруулалттай, хүмүүс болон ачаа тээврийн логистикийг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны судалгаа болон хөгжлийн төсөл юм. Механик чиргүүлийг Фернхэй компани нь Хадэрсфилд Их Сургуультай хамтран  бүтээсэн юм байна. Фернхэй-ийн Робин Хейкокийн хэлснээр: “Бүх жолооч нар, эрүүл мэндийн түвшингээс үл хамааран, энэхүү шинэ системийг ашиглан хүргэлтийг хийж чадна” гэжээ.